
Тун удахгүй амар мэндийн бэлгэдэлтэй, ахан дүүс, айл гэр халуун дулаанаар учран золгодог сар шинийн баяр болох гэж буй учир “Хөөрөг бол мэндлэх, хүндлэх ёсны асар том бэлгэдэл. Хөөрөг ямар үнэлгээтэй байгаагаас үл хамааран эцэг, эхийн үлдээсэн өв гэдэг утгаар ҮНЭ ЦЭНЭЭ АЛДДАГГҮЙ, МӨНГӨӨР ҮНЭЛШГҮЙ байдаг” хэмээн өгүүлэх "M.luxury" Брэндийн үүсгэн байгуулагч Г.Цогтдэлгэрийн хөөрөг худалдааны төвд зочилж, хөөрөг болон гар урлалын талаар ярилцлаа.
Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай. Манай "ХАШ ХӨӨРӨГ"-ийг Монголчуудын талаар зохиол бичиж байсан АНУ-ын түүхч Жак Уэтерфорд худалдаж авсан. Ингэснээр монгол брэндээр манай өв соёлыг түгээж явж байгаа нь надад илүү үнэ цэнийг мэдрүүлж байсан гэв.
Түүнээс хөөрөг хийх хугацааны талаар асуухад “Тухайн хүндээ зориулж хийх учир 10-20 хоног зарцуулдаг. Эрэлт хэрэгцээ сүүлийн үед ихэсч, хөгжиж байна. Чулуу, хөөрөгний хэмжээ, хийц, толгой, нуух, халбага нь үнэ, үнэлэмжид ихээхэн нөлөөтэй байдаг” гэлээ.
https://www.arslan.mn/social/news/667259.shtml